Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Уламжлал
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
Монголын бэлчээрийн таван эрдэнэ мал дэлхийн хамгийн эрчимжсэн мал мөн “Монголчуудын хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ” хэмээн сургаж, олон хүүхэдтэй айлыг өнөр баян, олон малтай айлыг дунд баян, хатуу болон үл хөдлөх эд хогшилтой айлыг адгийн баян гэж нэрлэвэл малчин-мал-бэлчээр гурвын зохистой харьцааг тодорхойлж байна. Эндээс хүн байж мал байхаас мал байж хүн байдаггүй нь малчин мал гэсэн дарааллыг зааж байна.


Малчин-мал-нохой гурав хийбодоор холбоотой
Монгол улс нүүдлийн соёл иргэншлээ хадгалсаар, суурин соёл иргэншил туйлдаа хүртэл хөгжсөн дэлхийн улс түмэнтэй мөр зэрэгцэн ХХ1-р зуунд шилжин орсон дэлхийн цорын ганц орны хувьд улсынхаа цаашдын хувь заяаг тодорхойлох, нэн даруй шийдвэрлэвэл зохих үй түмэн асуудал хариу хүлээж байнаа. Үүний нэг нь бэлчээрийн мал аж ахуйн хувь заяаны асуудал билээ.
НСИ-ийн тухай ойлголт хүн төрлөхтний түүх болон үлдсэн, гэтэл ССИ нь туйлдаа хүртэл хөгжсөнч, үхлийн ирмэгтээ тулсан учир одоо хайчих вэ? гэдэг асуудал дэлхийн дэвшилтэт хүн төрлөхтний санаа зовоосон асуудал болоод эцсийн зөв  шийдлийн төлөө эрдэмтэн мэргэд ухаан бодлоо уралдуулж буй цагт амьдарч байгаа нь бидний хувьд бахархал билээ.
Эр малыг үүсгэсэн нь өрх айл бүхэн бичил улс болох нөхцөл бүрдсэн
Таван хуруу тэгш  малыг шинээр бий болгоход эцэг малыг засаж эр малыг үүсгэсэн нь мал маллахуйн технологит гарсан хувьсгал мөн. Эцэг малын үр удмаа үлдээхээр байгалиас заяасан тавиланг өөрчлөж зөвхөн эзнийхээ төлөө амьдрах болгосноор эр амьтад эзэнтээгээ хүйн холбоо үүсгэсэн байна. Энэ холбоог өнөөгийн шинжлэх ухаан төдийлөн тайлбарлаж чадаагүй янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байна. Харин монголчууд энэ хүйн холбоог мэдрээд өөрийн зорилгодоо бүрэн төгс ашигласаар өнөөг хүрсэн төдийгүй хойшид ч ашиглах ирээдүй нээлттэй байна.
Өвс хадах болсон түүхээс
Тэгвэл суурин мал чинь хүн шиг амьгүй хоол унд хэрэглэдэг учраас зэрлэг өвгийн шинжээ бүрэн алдсан, бэлчээрийн малтай адил мах, сүү, ноос ноолуурыг зэрэг өгч чадахгүй, аль нэг чиглэлээр эрлийзжүүлдэг учраас бусад ашиг шим нь хэрэгцээ хангахгүй. Тухайлбал сүүний үхрийн мах, махны үхрийн сүү чанар муу байдаг.
Бэлчээрийн мал нь хүн-байгаль хоюуланг тэтгэдгээрээ суурин малаас ялгагдана. Эндээс бэлчээрийн малд хадсан өвс хэрэггүй гэсэн санаа илэрнэ.
Таван хушуу мал нүүдэлчдийн оюуны бүтээл
Таван хушуу мал нь байгалийн зэрлэг өвс ургамлаар хооллон, жилийн дөрвөн улирлын турш онгон байгалийн орчин нөхцөлд хүний ивээл дор амьдардаг хөх дэлэнт сүүн тэжээлтэн амьтад юм. Нүүдэлчид олон зэрлэг амьтан туулай, тахиа, гахай, загас жарайхай, үнэг чоно, заан арслан, баавгай, хандгай, галуу шувуудыг  тэжээж, амь амьдралаа залгуулж, эдгээрийн дотроос олон жилийн нөр их туршилт шалгуурын үр дүнд нэгэн цогц гэр бүл-таван хушуу малыг бүтээсэн нь хүний оюуны бүтээл, тухайлбал нүүдлийн соёл иргэншлийн оршин тогтнож, өнөөг хүртэл амьдарсан, хойшид ч суурин соёл иргэншилтэй зэрэгцэн мөнхөд орших мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үндэс нь мөн.
Төр засгийн анхааралд
Ямаан сүргийг хонин сүргийн тавны нэг болтол цөөрүүлэх нь цаг үеэ олсон унаган байгалиа сэргээх эцсийн мөчид тулсан арга хэмжээ болохыг анхааралдаа авч ямааг  ийм хурдацтай өсгөвөл гурван жилийн дараа монголын нутаг нийтдээ цөлжиж, бэлчээрийн хомсдолд нэрвэгдэж, дахин сэргэх экологийн нөхцөл бүрэн алдагдахыг шинжлэх ухааны үндэслэлтэй батлаж байна.
Монголчуудын гангараа агт морьд, атан тэмээ
Таван хуруу тэгш  малыг шинээр бий болгоход эцэг малыг засаж эр малыг үүсгэсэн нь мал маллах технологит гарсан хувьсгал хэмээхийн нэг үзүүлэлт нь агт морь, атан тэмээгээр гангарах монгол зан үйл мөнөөс мөн. Мориор гангарахдаа зүс нийлүүлэн мөнгөн эмээл, мөнгөн хазаар, хулсан дашуур барихаас гадна морьдныхоо дэлийг заавал  засдаг билээ.
Монголын мал аж ахуй бол даяаршлын дүйц дангааршил мөн
Мал байвал монгол байна
Малгүй бол монгол байхгүй 

Өмнөтгөл Байгаль ээж амьтдыг зөвхөн үр удмаараа мөнхөрч, тонгойж бэлэн хоол идэж, хувцастайгаа ирээд хувцастайгаа буцхаар, дуугаа хурааж ирээд дуугүй буцхаар, бусад нь ирлээ гэж баярладаггүй буцлаа гэж гомддоггүй төрүүлдэг атал хүнийг анх төрүүлэхдээ амьдаас ялгаж гэдийж иддэг, дуу аялаж төрөөд дуугаа хурааж буцдаг, инээлгэж ирээд уйлуулж буцдаг, нүцгэн ирээд нүцгэн буцхаар заяасан. Эдгээр шинжүүдийн хоорондын ялгааг геометрийн хэлэнд хөрвүүлбэл хоорондоо 90 градусын өнцөг үүсгэж байдаг.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats