Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Уламжлал
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Мэдээллүүд
Монгол түмэний шинэ жил, шинэ сар 1. Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн өлзийг нийтээрээ билэгшээн тэмдэглэхдээ :
-    Өтгөс бууpлуудаа өргөж хүндэтгэх
-    Нялхсаа баясгах
-    Есөн үеэс , төрсөн ураг төрлөөрөө баярладаг.
-    Монгол түмэн сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдлэж, цагаан хадаг дэлгэн золгож, таван тансаг идээгээр дайлан оюун санаа зан заншил соёлын баяр болгон тэмдэглэж байжээ.

Төрийнхөө их баяр, хүндэтгэлд бэлтгэдэг ёсноос
- Монгол түмэн цагаан сараар хэрэглэх хүнс хоол, цагаан идээгээ намар нь базааж торх, гүзээн тусгай саванд нөөцөлдөг .
- Цагаан сарын шүүсэнд хэрэглэх хонь үхрийг мал тарган үед буюу өвлийн эхэн сард бэлтгэж хадгалдаг. Шүүсний хонь нас бие гүйцсэн эр хонь байх бөгөөд хонио муулж, хуулалгүйгээр гэдэс дотрыг нь цэвэрлээд дотор нь хийж өрцийг нь оёж , битүү чингэлэг буюу мөс цасанд дарж хадгалдаг .
Үхрийн махнаас цагаан сараар хэрэглэдэг хормойтой өвчүү, хавирга, шаант чөмөг, мах чихсэн хошгоного буюу гэдсүүд мөн бусад махыг чанаж хэрэглэхээр зөв огтолж дээрхийн адил хадгалдаг.


Онгод нь орсон бөөгийн номонд өргөх найрагчийн үг
Өнөө цагийн монгол төрийн их зайран Д.Бямбадорж “Мөнх
тэнгэрийн шашин бөө мөргөл” гэсэн нэн сонирхолтой ном бичжээ.
Эл номын дотор оруулсан “Дурсамж дүүрэн амьдрал” нэртэй
намтарчилсан найраглалын талаар саналаа нэмэрлэе гэж бодлоо.

Ш.Сүрэнжав Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Яруу найрагч



ХАР ТУГИЙГ АМИЛУУЛАХЫН УЧИР
Мөнх тэнгэрийн элч, монгол төрийн зайран Мөнх тэнгэр судлалын дэлхийн академийн хүндэт доктор, Бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн Олхонуд Д.Бямбадорж гуай бөө мөргөлийн тухай сонирхолтой номоо дахин хэвлүүлж, түмэн олондоо толилуулах гэж буйг сонсоод өөрийн нэгэн санал бодлоо номынх нь хуудсанд хавчуулж уншигчдын сонорт хүргэхийг хичээлээ.
Энэ бол Монгол улсын Бүх цэргийн Их Хар сүлдийг амилуулах юмсан гэсэн өчүүхэн бодол минь бөлгөө.
Чухамхүү энэ номонд өөрийн санал бодлоо шингээх гэсэн маань ч дараах учиртай. Үүнд,
Нэгд, Хар туг бол мөнх хөх тэнгэрээс хөрстөд ганцхан хөх монголын хүлэг баатруудад хайрласан онцгой шүтээн юм. Чингис хаан хан хурмастаас хайрласан Хар тугаа тосч аван мөргөөд хүлэг баатруудынхаа хүдэр гарт атгуулан зогсоож, хөх тэнгэрийн элч Хөхөчү зайрангаа бөөлүүлэн тахисан домогтой.

                                                                        Г.Мягмарсамбуу Доктор, профессор, Хурандаа


Эцэг мал тавих хүндэтгэлийн ёслол
“Эцэг малыг сүргийн манлай” гэдэг нь сайн нь сайны, муу нь муугийн манлай гэсэн хоёрчилсан утгатай. “Эцэг мал сүргийн талч” гэдэг нь аливаа ажлыг зөв эхлэвэл гүйцэтгэлийн тэн хагастай тэнцдэгтэй утга нэг буюу эцэг мал эх малаас заавал илүү гэсэн утга илэрхийлж байна. “Сайн хүний үр, сүүт гүүний унага” ч гэдэг. Бас сайн гүүтэй байж, сайн адуутай болдог зэрэг сургаалуудаас
Эцэг малын ороо орохын өмнөх ба дараах зан үйл Харах, үнэрлэх, амтлах, сонсох, сэтгэх гэсэн мэдрэхүйн таван эрхтнээ зэрэг идэвхтэй ажиллуулж байж л амьдардаг малыг бэлчээрийн мал гэнэ. Агаар, ус, хоол тэжээл, хөдөлгөөн, сэтгэхүйн таван хоол нь дөрвөн улиралаа даган зэрэг өөрчлөгдөж байдаг учраас суурин малаас мах, сүүний чанар эрс ялгаатай, эмчилгээний чанар давамгайлж байдгийг орчин үеийн хүн төрлөхтөн бүрэн ойлгохгүй байна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats